“Amazon” компанийг үүсгэн байгуулсан бүсгүй 640 сая доллар хандивлажээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-21
Жефф Безостой хамтран “Amazon” компанийг үүсгэн байгуулсан, түүний эхнэр асан, тэрбумтан МакКэнзи Скотт АНУ-ын ашгийн төлөө бус 361 байгууллагад 640 сая доллар хандивласнаа зарлалаа. Тэрбээр өмнө нь "Хөрөнгийнхөө тал хувийг буяны үйлст зориулна" гэж хэлсэн үгэндээ ийнхүү хүрч байна. Харин хандив авсан байгууллагууд урлаг, боловсрол, нийтийн эрүүл мэнд, цагаачлал зэрэг төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. М.Скотт 6000 гаруй байгууллагын өргөдлөөс хоёр үе шатаар 361 байгууллагыг сонгосон нь энэ юм. Тэрбээр “Bloomberg Billionaires Index” жагсаалтад 36.2 тэрбум долларын хөрөнгөөр дэлхийн тэрбумтнуудын 41 дүгээрт бичигдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.