Парисын Олимпын хотхонд 300 мянган бэлгэвч тараана
Анд нөхдийн мэдээ
2024-03-21
Францын нийслэл Парис хотноо болох 72 дахь удаагийн зуны Олимпын наадмын үеэр өмнөх уламжлалыг сэргээн тамирчдад бэлгэвч тараахаар болжээ. Хамгийн сүүлд 2012 оны Лондоны Олимпын үеэр тамирчдын хотхонд 150 мянган бэлгэвч тараасан юм. Тэгвэл энэ жил 300 мянган бэлгэвч тараахаар болсныг энэ удаагийн хотхоны захирал Лорэн Мишо өнгөрөгч бямба гарагт зарлав. Энэ удаагийн наадамд 14250 тамирчин оролцож тус хотхонд байрлах ажээ. Өмнөх буюу Токиогийн Олимпын үеэр цар тахлын улмаас хоорондоо ойртохыг хориглож бэлгэвч тараагаагүй билээ. Харин хамгийн анх 1988 оны Сөүлийн Олимпын үеэр тамирчдад бэлгэвч тарааж, уг үйлдлээр дамжуулан бэлгийн замын халдварт өвчин, ДОХ-оос хамгаалахыг уриалсан түүхтэй. Сонирхуулахад, энэ жилийн Олимп хамгийн өндөр өртгөөр бүтэж магадгүй байгааг “Sky News” мэдээлжээ. Тухайлбал, зөвхөн нээлтийн ёслолын үйл ажиллагааны зардал хоёр тэрбум евро буюу 2.1 тэрбум доллар болох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.