Г.Ариунбаатар Буриадын тайзнаа “Риголетто” дуурьд тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 25-30-ны өдрүүдэд Лхасран Линховоины нэрэмжит дуурийн тоглолт болно. Тоглолтод дэлхийн болон Оросын алдартай дуурийн дуучид ирж оролцох ажээ. Тухайлбал, 25-ны өдөр А.Бородины "Игорь ван", "Геликон" дуурийг толилуулах бол 27-нд "Аида" дуурьд тоглох юм. Харин 29-нд тоглох "Риголетто” дуурьд Мариинскийн театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар дуулах ажээ. Буриадын алдарт дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Л.Линховоины охин Дарима Линховоина нь Г.Ариунбаатарын дууны мэргэжлийн багш билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.