К.Хокүсайн алдарт бүтээл 3.56 сая доллароор зарагдлаа
Анд нөхдийн мэдээ
2024-03-20
Японы үкиё-э буюу модон барын урлагийн гарамгай төлөөлөгч, Эдогийн эриний уран бүтээлч Кацүшика Хокүсайн “Фүжи уулын 36 үзэмж” зураг Нью-Йоркийн “Christie's” дуудлага худалдаанд мягмар гарагт иж бүрнээрээ орж 3.56 сая долларын үнээр зарагдлаа. 1830-аад оны эхээр туурвисан уг бүтээлд Фүжи уулыг тал бүрээс нь дүрсэлсэн нь ихэд алдаршсанаар нэмж арвыг зурсан юм. Тэгвэл дуудлага худалдааны компанийн харилцаа холбооны дэд ерөнхийлөгч Эдвард Ливайн уг бүтээлийг Пенсильванийн их сургуулийн Уортон бизнесийн сургуулийн профессор Житендра Сингх арав гаруй жилийн хугацаанд цуглуулсан гэжээ. Тэрбээр анхны зургаа 2013 онд, сүүлийнхийг 2023 оны нэгдүгээр сард худалдан авсан байна. Улмаар 46 зураг бүрдэж, ийн бүрдүүлэхдээ гурван сая доллар зарцуулжээ. Уг бүтээл хамгийн сүүлд 2002 онд Парисын “Sotheby's” дуудлага худалдаанд иж бүрнээрээ 1.4 сая еврогоор зарагдсан түүхтэй. Мөн эл 46 бүтээлийн нэг болох “The Great Wave off Kanagawa” зураг нэг жилийн өмнө “Christie's” дуудлага худалдаагаар 2.76 сая долларын үнэ хүрсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.