"Эрдэнэт" үйлдвэр Австралийн компанитай хамтран хаягдлын сан байгуулна
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэр дэхь 7046.15 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Учир нь энд “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын шинэ сан байгуулахаар Австралийн “ATC Williams” компанитай хамтран ерөнхий төлөвлөлт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. “ATC Williams” нь дэлхийн 400 гаруй том хаягдлын аж ахуйн далангийн зураг төслийг боловсруулж, ашиглалтад хяналт тавьдаг олон улсад нэр хүндтэй, туршлагатай компани ажээ. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлын аж ахуйг 1978 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт 15 далан байгуулж, 2200 орчим га талбай эзэлсэн тэгш өндөрлөг талбайтай болсон байна. Үүний 1350-иад га нь элсэн талбай, 350 га талбай нь устай нуур бол үлдсэн нь шаварлаг талбайтай хаягдлын сан болжээ. Иймд шинээр хаягдлын сан байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.