Даян аварга Н.Батсуурь Наурызын баярын барилдаанд түрүүлж автомашины эзэн болов
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Наурызын баярт зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдаж, даян аварга Н.Батсуурь түрүүлэн "Соната-9" автомашины эзэн боллоо. Харин улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэн дөрвөн сая төгрөгийн эзэн болсон бол шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр хоёр сая, наймд шалгарсан бөхчүүдэд тус бүр нэг сая төгрөгийн бай гардуулсан байна. Өнгөрсөн жилийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.