Таталбар зургийн улсын уралдаан боллоо
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулиас “Уран харандаа” таталбар зургийн улсын уралдааныг өнгөрөгч 16-19-ний өдрүүдэд дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн их сургууль болон ЕБС, тусгай дунд, лицей сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд хоёр ангиллаар явууллаа. Уралдааны оюутны ангилалд долоон их сургуулийн 45 оюутан, ЕБС-ийн 12 сургуулийн 55 сурагч оролцжээ. Мөн уралдааны үеэр СУИС-ийн Тайз дэлгэцийн зураачийн ангийн оюутнуудын зурж, бүтээсэн макет, тайз болон дүрийн эскиз, жүжгийн жижиг хэрэглэл, уралдааны хоёр ангиллын шилдэг оролцогчдын таталбар зургуудаар үзэсгэлэн гаргаж “Таталбар зураг”, “Жүжгийн дүрийг хэрхэн зурах”, “Театрын зураачийн онцлог” сэдвээр нээлттэй хичээл зохион байгуулсан байна. Уралдааны шүүгчээр СГЗ зураач Н.Орхон, УДЭТ-ын ерөнхий зураач, УГЗ Т.Ганхуяг, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Б.Насанцэнгэл нар ажиллаж Хүүхдийн урлан бүтээх төвд шилдгүүддээ шалгаруулан шагналыг нь гардуулжээ. Тус уралдааныг өмнө нь “Таталбар зураг” нэрээр СУИС-ийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.