Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тендер зарлалаа
Чихэнд чимэгтэй
2024-03-20
Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийн 189 мянган га газарт шинээр байгуулах Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт энэ сарын 18-ний өдөр зарлагдлаа. Есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, гадаад, дотоодын мэргэжилтнүүд оролцох боломжтой уг сонгон шалгаруулалт наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Нийт гурван үе шаттай явагдаж оролцогчдын бүтээлийг цахимаар болон үзэсгэлэн гаргах замаар олон нийтэд танилцуулж санал авах ажээ. Эцсийн шалгаруулалтыг гадаад, дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан комисс дүгнэж, шилдэг таван багийг шалгаруулах юм байна. Улмаар шилдгүүдийн төлөөллийг Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөжээ. Шалгарсан компани 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авна. Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.