Иорданаас цэцэг өвчний нэг сая тун вакцин хүлээн авлаа
Чихэнд чимэгтэй
2024-03-19
Монгол улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрснээс малын дархлаа суларч, бог малын цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд байгаа билээ. Тэгвэл Иорданы Вант улс, Монгол улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Био үйлдвэр цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тусламж үзүүлэхээр болсон юм. Уг тусламжийн түрүүч болох нэг сая тун вакциныг Монголд авчирсныг Мал эмнэлгийн ерөнхий газар болон холбогдох албаны хүмүүс хүлээн авчээ. Тэд вакциныг эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэх юм. Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Засгийн газар Биокомбинат ТӨХХК-аас худалдан авдаг ч үйлдвэрлэлийн технологиос шалтгаалан энэ жилийн хэрэгцээг хангах боломжгүй болсон бөгөөд бусад хэрэгцээт 9.5 сая тун вакциныг нийлүүлэх талаар ХХААХҮЯ мэдээлсэн байна. Мөн Хятадын Синофарм үйлдвэрээс 2.5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлээд байгаа бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломжтой гэж албаныхан үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.