images

3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргад өрсөлдөх тамирчдыг зарлалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-19


   Энэ сарын 27-нд Сингапурт эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг тус багийн дасгалжуулагч Стив Сер урьдчилсан байдлаар зарлалаа. Эмэгтэйчүүдийн бүрэлдэхүүнд өнгөрсөн өдрүүдэд Францын олимпын шигшээ багтай долоо хоног хамтарсан бэлтгэл хийсэн Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ. Харин эрэгтэйчүүдийн шигшээд “Хасын хүлэгүүд” багийн А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэръяа нар багтаад байгаа бол дөрөв дэх тоглогчийг одоогоор зарлаагүй байгаа юм. ААШТ-д эрэгтэй 23, эмэгтэй 20 орны шигшээ баг өрсөлдөх ба манай эрэгтэйчүүд Азид чансаагаараа хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.