Монголд анх удаа: Мөрний шөрмөсийг гуяны шөрмөсөөр нөхөн сэргээжээ
Чихэнд чимэгтэй
2024-03-19
ГССҮТ-ийн харьяа салбар эмнэлгийн спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монголд анх удаа сэргээх боломжгүйгээр урагдсан мөр эргүүлэгч шөрмөсийг нөхөн сэргээх үений дурангийн мэс засал амжилттай хийжээ. Ингэхдээ гуяны шөрмөс шилжүүлэн мөрөнд нөхөн сэргээх эмчилгээг хийсэн байна. Мэс заслыг үений дурангийн эмч С.Батсүх ахалж, Гавьяат эмч, клиникийн профессор Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар оролцжээ. Энэ төрлийн мэс заслын эмчилгээг хийлгэхээр өмнө нь АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорьдог байсан бол одооноос эх орондоо нутагшуулж, эмчлэх боломжийг бүрдүүлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.