images

 Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-18


  Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол улсын хүн амын нас хүйсийн байдал, хувь харьцааны талаарх шинэчилсэн мэдээллийг танилцууллаа. Мэдээллээс үзвэл, манай улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрэгтэйчүүд бөгөөд тэдгээрийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа ажээ. Мөн монгол эрчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна. Одоо байгаа эрчүүдээс хамгийн өндөр настай нь 107-той. Харин хөдөлмөр эрхлэлтийн хувьд дийлэнх нь тээвэр, агуулахын үйлчилгээ, уул уурхай, барилгын салбарт ажиллаж дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байна. Түүнчлэн эрчүүдийн 62.8 хувь нь ААН-ийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа бол 46.7 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Нэрний тухайд хамгийн түгээмэл нь Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр бөгөөд цэрэг гэсэн үг орсон нэртэй хүн 14 байна.

 

                                             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.