images

Итали: Венецид монгол зургийн үзэсгэлэн гарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-18


  Ардын зураач Н.Цүлтэмийн 100 жилийн ойд зориулсан “Mongol zurag: The art of resistance” нэртэй тусгай үзэсгэлэнг Италийн Венец хотын  "Garibaldi" галерейд ирэх сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл дэлгэх гэж байна. АНУ-ын Индианагийн их сургуулийн Урлаг, дизайны сургууль, "Монгол зураг" нийгэмлэг уг арга хэмжээг хамтран зохион байгуулж буй бөгөөд манай улсаас Гадаад харилцааны яам, МИАТ ТӨХК, "Монгол сан" дэмжин ажиллаж байгаа юм. Үзэсгэлэнгийн ерөнхий куратор, урлаг судлаачаар доктор Ц.Уранчимэг ажиллаж, Ардын зураач Н.Цүлтэм, Б.Баатарзориг, О.Үржинханд, Ч.Баасанжав нарын монгол зургийн аргаар бүтээсэн уран бүтээлийг дэлгэн харуулна. Мөн Монголын орчин үеийн дүрслэх урлагт монгол зургийн эртний уламжлалыг тусгасан гэгддэг Н.Цүлтэмийн олонд танигдаагүй зургуудийг анх удаа нийтэд толилуулж байгаагаараа онцлог юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.