“Арвис” сургуулийн эцэг эхчүүдийн өдөрлөг болов
Чихэнд чимэгтэй
2024-03-18
Нийслэлийн ерөнхий боловсролын "Арвис” дунд сургуулиас “Хариуцлагатай хайр” эцэг эх, асран хамгаалагчдын сургалт өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус өдөрлөгт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны хүүхдийн асуудал эрхэлсэн ахлагч Минжинхорлоо, “Child&Family” төвийн сэтгэл зүйч Т.Саранчимэг, "Улаанбаатар" их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын аудитор Б.Халиун зэрэг мэргэжилтнүүд илтгэл тавьж, хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хүүхдийн гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга, өсвөр насны хүүхдийн онцлог, эцэг эхийн хамгаалал, гадаадын сургуулиудад элсэн суралцах зэрэг чиглэлээр сургалт явуулсан юм. Мөн “Арвис” сургуулийн Улаан загалмайн бүлгэмийн ахлагч 11а ангийн сурагч Б.Солонго, АНУ-ын Вашингтоны шинжлэх ухааны их сургуулийн Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганзориг нар танилцуулга мэдээлэл өгөв. Өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдийн төлөөлөл “Эцэг эхчүүд бидэнд тулгамдаж байгаа гол асуудал бол үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа. Өнөөдөр би өөрөө ч мэдэлгүй хүүхдээ сонсдоггүй, хүссэн зүйлийг нь ойлгодоггүй, албаддаг юм байна гэдгээ анзаарлаа. Мөн тодорхой хэмжээгээр сэтгэл санааг нь хүчирхийлдэг эцэг эхчүүд их байдгийг ч мэдэж авсан. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх, хэрхэн даван туулах ёстойг багш нар маань ойлгомжтой, хүртээмжтэйгээр тайлбарлаж өглөө. Хууль эрх зүй, мэргэжил сонголтын талаарх мэдлэг эцэг эхчүүдэд чухал байна. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиа мэдэхгүйгээс болоод хүүхдүүд хүчирхийлэлд өртөж, эргээд гэр бүлд таагүй уур амьсгал авчирдаг. Хуулиа сайн мэддэг, ухамсарладаг байх юм бол гэр бүлээ муу муухай зүйлээс хамгаалж чадна гэж боддог. Мөн хүүхдээ сонгосон мэргэжлээр нь их, дээд сургуульд элсүүлэхийн тулд хэрхэх вэ гэдгийг эцэг эхчүүд сайн мэдэж байх нь чухал байна" гэлээ. Өдөрлөгийн үеэр АНУ-ын Вашингтоны шинжлэх ухааны их сургуульд элсэн суралцах батламжийг тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Батзоригийн Саруулд гардуулж өгсөн бол 12 дугаар ангийн сурагч Даваадоржийн Нинжин гадаадын хэд хэдэн их сургуулиас 49 мянган долларын тэтгэлэг авсныг танилцуулсан юм. Монгол-Японы хамтарсан хөтөлбөртэй “Арвис” сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ангидаа хэдийнэ элсэлт авч эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.