images

Герман: Олимпод оролцох мэргэн буудагчид мөнгөн медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-18


   Монголын буудлагын спортын тамирчин О.Есүгэн, Э.Даваахүү нар Герман улсын Дортмунд хотноо энэ сарын 15-ны өдөр эхэлсэн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. О.Есүгэн 10 метрийн зайн хийн урт бууны дасгалд 251.5 оноо, ОУХМ Э.Даваахүү мөн зайн гар бууны дасгалд 239.4 оноо авч тус тус дэд байранд шалгарсан байна. 36 дахь удаагийн энэхүү тэмцээнд манай улсаас “Парис-2024” Олимпын наадамд оролцох эрхээ авсан Н.Баяраа, Э.Даваахүү, О.Есүгэн нар оролцож хоёр нь ийнхүү медалийн тавцанд гарсан бол Н.Баяраа 16 дугаар байранд шалгарчээ. Тэмцээн энэ сарын 24-нд өндөрлөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.