Буриадаас манай улсад 250 тонн хүчит тэжээл хүлээлгэн өгөв
Чихэнд чимэгтэй
2024-03-18
ОХУ-ын Буриад улсаас манай улсад 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон билээ. Тэгвэл эхний ээлжийн 250 тонн тэжээлийг Буриад улсын тэргүүн А.С.Цыденов, Монгол улсын шадар сайд С.Амарсайханд Хиагт боомтод өчигдөр хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгажээ. ОХУ-ын Засгийн газраас манай улсад 8.5 мянган тонн хүчит тэжээл болон түүнийг тээвэрлэх 425 ачааны машины тээврийн зардал нийт 166.6 сая рубль буюу 1.85 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд хилээр татваргүйгээр, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг мөн шийдвэрлэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.