Шилийн голын элсэн цөлд авто уралдаан болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Өнчин даагын элсэнд энэ сарын 9-13-ны хооронд авто уралдаан болжээ. Ичигсэд хөдлөх өдөр буюу хоёрдугаар сарын шинийн хоёрны өдөр тэмдэглэдэг Хятадын уламжлалт Лунтайтоу баярыг угтан зохион байгуулсан энэ раллид Монгол улсаас болон тус улсын Бээжин, Тяньжин, Хэбэй, Шаньдун мужаас хоёр мянга гаруй тамирчин мянга гаруй тээврийн хэрэгсэлтэй ирж оролцжээ. Цастай, элстэй орчинд болсон уг уралдаанд тамирчид таван өдрийн турш хоёр ангилалд өрсөлдсөн байна. Үүний нэг төрөл нь “Sand Snake UTV” бол нөгөө нь “T2” ангилал юм. Тэмцээнд оролцогчдын туулсан замын нийт урт 200 км бөгөөд дотроо 60, 80, 60 км бүхий гурван хэсэгтэй байжээ. Монголын Их Юань улсын үед үүссэн Лунтайтоу буюу Луу сэрэх баяр 2024 онд гуравдугаар сарын 11-ны өдөр тохиосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.