Япон: Илүү олон гадаад оюутанд тэтгэлэг олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Японд ажилладаг гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул тэдний хүүхдүүдийн академик боловсрол эзэмших бололцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах болсноо тус улсын Засгийн газар мэдэгдэв. Улмаар тэтгэлэгт хамрагдах оюутнуудын хамрах хүрээг ирэх дөрөвдүгээр сараас өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа тус улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ. Өнгөрөгч оны аравдугаар сард Японд хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэдийн тоо түүхэндээ анх удаа хоёр саяыг давсан юм. Иймд Японд бага, дунд, ахлах сургуулиа дүүргэсэн, тэндээ ажиллаж үлдэх хүсэлтэй оюутнуудад тэтгэлэг олгох гэнэ. Японы оюутны үйлчилгээний холбооноос олгодог энэ тэтгэлэгт зөвхөн тус улсын иргэн, онцгой нөхцлөөр оршин суугаа гадаадын иргэн, тус улсын харьяалал авч удаан хугацаагаар амьдарсан хүмүүс хамрагддаг байсан юм. Тэгвэл тэнд ажиллаж, амьдардаг эцэг эхтэйгээ хамааралтай гэдэг нь тодорхой 500-1000 гадаад оюутанд ийнхүү тэтгэлэг, сургалтын зээл олгохоор болов. Уг арга хэмжээг Засгийн газрын гишүүд сайшааж байгаа хэдий ч зарим нь "Японд 12 жилийн ерөнхий боловсрол эзэмшсэн хүүхдүүдэд л тэтгэлэг олгоно гэдэг нь хэцүү шалгуур байна" гэсэн байр суурьтай байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.