Японы вангийн хөрөг Америкаас эх нутагтаа буцаж ирэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Японы одоогийн Окинава мужийн нутагт 1429-1879 онд оршиж асан Рюүкюү улсын хоёр вангийн хөрөг АНУ-д байсныг Япон улс буцаан авчээ. "Оgoe" гэж нэрлэдэг тэдгээр хөрөгт 18 дугаар зуунд Рюүкюү улсын эзэн сууж асан Шо Кэй, мөн түүнээс зуугаад жилийн дараа ван байсан Шо Икү нарыг дүрсэлсэн байна. Шо Кэйн хөрөг 1.67 метр урт, 1.56 метр өргөн бол Шо Икүгийнх 1.52x1.52 метр хэмжээтэй. Зургууд маш өнгөлөг бөгөөд Канагава мужийн эртний түүхт Энгакүжи сүмийн хананд байсан нь Дэлхийн II дайны үеэр алдагдаж, сүм сүйдсэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.