Япон улс Фүкүшимагийн цөмийн станцын уснаас дөрөв дэх удаагаа далайд цутгалаа
Анд нөхдийн мэдээ
2024-03-18
Япон улс Фүкүшимагийн “Дайчи” атомын цахилгаан станцын хөргүүрт ашигласан, цацраг идэвхээс нь ангижруулж цэвэршүүлсэн усыг шат дараалалтайгаар Номхон далайд асгаж байгаа билээ. Тэгвэл өчигдөр төлөвлөгөөний дагуу дөрөв дэх удаагийн цэвэршүүлсэн усыг асгаж дуусгажээ. Ингэхдээ 7800 тонн ус цутгасан бөгөөд дараагийн ээлжийн усыг ирэх сард асгана. Цөмийн бохирдлоос цэвэрлэсэн усыг өнгөрөгч оны наймдугаар сараас далайд нийлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар далайн уснаас хэвийн хэмжээнээс хэтэрсан тритиум илрээгүй. Мөн өнгөрсөн хугацаанд 31200 тонн цэвэршүүлсэн ус далайд цутгаад байна. Тодруулбал, нэг удаад 7800 тонн ус далайд хийдэг бөгөөд энэ янзаараа уг арга хэмжээг 30 жилийн турш хэрэгжүүлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.