images

“Amazon” компани хаврын хямдрал зарлахаар бэлтгэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-18


   Цахим худалдааны “Amazon” компани энэ долоо хоногт улирлын чанартай бүтээгдэхүүнүүдээ хямдруулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн хаврын хямдрал нь зөвхөн тус байгууллагад сарын, эсвэл жилийн төлбөр төлж үйлчилгээ авдаг гишүүнчлэлтэй хэрэглэгчээр хязгаарлагдахгүй ажээ. Өөрөөр хэлбэл, ямар нэг гишүүнчлэлгүй худалдан авагч нарт ч бүтээгдэхүүнээ хямд үнээр зарах гэнэ. Гэхдээ “Big Spring Sale” арга хэмжээ нь энэ сарын 20-ноос эхлэн зургаан өдрийн турш Хойд Америкт болох юм. Энэ үеэр хавар намрын хувцас, фитнесийн бүтээгдэхүүн, тавилга, “Amazon” брэндийн төхөөрөмж зэрэг дулаан цаг агаарт тохирох бусад барааны үнэ хямдрах ажээ. “Amazon”-ы  гишүүнчлэлийн сарын төлбөр 14.99, жилийнх 139 доллар байдаг аж. Улмаар гишүүнчлэлтэй хэрэглэгчдэдээ захиалсан бүтээгдэхүүнийг нь төлбөргүй, хурдан шуурхай  хүргэж үйлчлэхээс гадна видео стриймингийн үйлчилгээ, таатай нөхцөл бүхий гэрээг санал болгодог байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.