images

Австралид теннисний бөмбөг шиг хэмжээтэй нэрс ургуулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-18


   Австралид өнгөрөгч 11 дүгээр сард дэлхийн хамгийн том буюу теннисний бөмбөг шиг хэмжээтэй нэрс жимс хураажээ. Улмаар энэ жимс түүснээс 12 долоо хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт албан ёсоор Гиннесийн амжилтын номд орсон байна. Уг нэрс дөрвөн см өргөн, 20.4 грамм жинтэй байгаа нь нэрсний дундаж хэмжээнээс арав дахин том юм. Өмнө нь Баруун Австралид тарьсан 16.2 грамм нэрс дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг байжээ. Харин энэ удаагийнхыг хүнсний ногоо, жимс тариалж худалддаг Costa Group” компани тарьсан байна. Учир нь, хэрэглэгчид илүү том нэрс хүсч байгаа тул шинэ сорт бий болгосон нь энэ аж. Энэ талаар тус компанийн төлөөлөгч “11 дүгээр сард хураасан жимс маань үнэхээр том хэмжээтэй ч гэлээ бидний өнөө өглөө түүсэн 20 гаруй нэрс өмнөх дээд амжилтыг эзэмшдэг байсан 16.2 грамм жинтэй нэрснээс том байлаа” хэмээн өнгөрсөн долоо хоногт BBC телевизэд ярьжээ. 11 дүгээр сард хураасан нэрсийг одоо болтол хөлдөөгчинд хадгалж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.