Гурваас доош ам бүлтэй малчин өрхөд улсаас туслах хүч илгээж байна
Чихэнд чимэгтэй
2024-03-15
Улсын онцгой комиссоос өчигдөр зудад нэрвэгдсэн гурваас доош бүлтэй малчин өрхөд хүн хүчний тусламж үзүүлж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ найман аймгийн 46 сумын 1408 өрхөд хүн хүч илгээгээд байгаа ажээ. Одоогоор манай улс малчдад зориулан том оврын машин техникээр зам гаргах, өвс тэжээл, хүнс хоолны багц хүргэх, зудад малаа алдсан өрхийг малжуулах, арилжааны банкууд дахь зээлийн хүүг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газарт иргэд, ААН, олон улсаас 3 тэрбум гаруй төгрөгийн хандив цуглаад байгаа юм. Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 50 суманд төмөр буюу мөсөн зуд, 16 аймгийн 130 суманд цагаан зудтай байна. Иймд нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, малын хорогдол 4 саяд хүрчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.