“Монголын ботаникийн сэтгүүл”-д эрдэм шинжилгээний өгүүлэл байнга хүлээн авч байна
Чихэнд чимэгтэй
2024-03-15
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн өөрсдийн эрхлэн гаргадаг Монголын ботаникийн сэтгүүлдээ эрдэм шинжилгээний өгүүлэл байнга хүлээн авч байгаагаа вэб сайтаараа дамжуулан өчигдөр мэдээллээ. Уг сэтгүүлд ургамал судлалын шинжлэх ухааны бүхий л чиглэлээрх өгүүллийг хүлээн авч хөндлөнгийн хоёр шинжээчээр шүүмж хийлгэн нийтэлдэг байна. 2022 оноос тус сэтгүүл Монголын цахим сэтгүүлийн нэгдсэн сайт болох “MongoliaJOL”-д нэгдэн орсон бол 2023 оноос EBSCO индексжүүлэх гэрээ хийснээр гадаад, дотоодын судлаачид, их дээд сургуулийн оюутан залууст хүрэх боломж бүрдсэн байна. Иймд эрдэмтэн, судлаач, оюутан залуусыг бүтээлээ нийтлүүлэхийг урьж байгаа ажээ. Бүтээлийг [email protected] хаягаар хүлээн авах бөгөөд зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл ирүүлсэн өгүүллүүд нь хөндлөнгийн шинжээчээр хянагдан 6 (32) дугаарт хэвлэгдэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.