Монгол дохионы хэлний хэлмэрч мэргэжлээр 20 хүн суралцаж төгслөө
Чихэнд чимэгтэй
2024-03-15
Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилд 20 монгол дохионы хэлмэрч төгслөө. Тэд энэ мэргэжлээр хоёр жилийн хугацаатай суралцан өнөөдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан байна. Сонсголийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох, сурч боловсрох эрхийг хангахын тулд мэргэжлийн дохионы хэлмэрч зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгвэл монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага зэргийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банкны төслийн дэмжлэгтэйгээр боловсруулж хэрэгжүүлсэн юм. Энэ удаагийн хөтөлбөрт монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн тусгай хэрэгцээт иргэдийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд хамрагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.