“Alibaba” Өмнөд Солонгост 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
Хятадын “Alibaba Group Holding” компани Өмнөд Солонгост ирэх гурван жилийн хугацаанд 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулж логистикийн сүлжээ байгуулан хямд үнэ, түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээгээр тус улсын цахим худалдааны аварга “Coupang” компанийг давах зорилготой байна. Тус компани анх 2018 онд “AliExpress” нэрийн дор тус улсын цахим худалдааны зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлжээ. Харин энэ онд Сөүлд 180 мянган м.кв талбайд логистикийн төв барихаар төлөвлөсөн байна. Мөн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын 50 мянган жижиг бизнес эрхлэгчийн экспортыг нэмэгдүүлэх зорилготой 300 ажилтантай дуудлагын төв, мөн дотоодын бүтээгдэхүүнийг гадаадад борлуулах худалдан авалтын хэлтэстэй болохоор төлөвлөжээ. Энэ сард тус улсын хоолны салбарын хамгийн том “CJ CheilJedang” компани “AliExpress”-д нэгдэн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.