images

Японы “Ghibli” цэцэрлэгт хүрээлэн бүрэн ашиглалтад орно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-15


   Японы алдарт найруулагч Хаяао Мияазакийн “Studio Ghibli” компанийн алдартай хүүхэлдэйн кинонуудыг дүрсэлсэн “Ghibli” цэцэрлэгт хүрээлэн маргааш үүд хаалгаа бүрэн нээх гэж байна. Анх 2022 онд нээлтээ хийсэн ч бүтээн байгуулалт нь дуусаагүй тул кино тус бүрийн хэсгийг ээлж дараалан ашиглалтад оруулж байсан юм. Тэгвэл энэ ажил нь бүрэн дууссанаар “Disneyland”-тэй ижил үнээр тасалбараа худалдаалан үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэх гэж байна. Тухайлбал, эцэг эх хоёр сургуулийн насны хүүхэдтэйгээ амралтын өдрөөр үйлчлүүлэхэд төлбөр нь багадаа 160 доллар болох ажээ. “Ghibli” цэцэрлэгт хүрээлэн нь Х.Мияазакийн хүүгийн эзэмшлийнх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.