Үндэсний номын сан тавдугаар сард шинэ байрандаа орно
Чихэнд чимэгтэй
2024-03-15
Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сард ашиглалтад оруулж, хуучин барилгыг баримтат өвийн судалгаа, мэдээлэл болон монгол судлалын эрдэм шинжилгээний төв болгохоор шийдвэрлэснийг Соёлын сайд Ч.Номин цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Үндэсний номын сан одоо байрлаж буй 4560 м² талбай бүхий байрандаа 1951 онд 500 мянган номтойгоор үйл ажиллагаа эхлүүлж байсан бол эдүгээ номын тоо 3.5 сая болсон юм. Одоогоор ном хэвлэлийг тээвэрлэн шинэ барилгад байршуулах, тавилга тоног төхөөрөмжийг суурилуулах зэрэг бэлтгэл ажлууд өрнөж байна. Номын сангийн хуучин байранд гар бичмэл, барын ном, судар, монгол судлал, архивын ном хэвлэлийн нэгдсэн сан хөмрөгийг бүрдүүлж, уламжлалт болон цахим үйлчилгээ үзүүлнэ. Мөн соёлын баримтат өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, үндэсний бичиг соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.