Байдрагийн голын усан цахилгаан станцын төсөл 2025 онд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-03-14
Баянхонгор аймгийн Байдрагийн голын урсацыг тохируулж усны нөөцийн сан бүхий цахилгаан станц байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусаад байгаа билээ. 53.8 сая долларын өртөг бүхий уг станц нь 39 мВт хүчин чадалтай бөгөөд хиймэл нуурандаа 400 сая метр куб ус хурааж Бөөнцагаан нуур болон говь хээрийн бүсийн экологийн тулгамдсан асуудлыг шийдэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох юм. Тэгвэл энэхүү төслийг Унгар улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр санхүүжүүлэн барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2028-2029 онд дуусгахаар болжээ. Энэ яриа хэлэлцээр УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улсад хийсэн айлчлалын үеэр албан ёсоор баталгаажсан бөгөөд Унгарын тал Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Улмаар манай талаас тус төслийн ТЭЗҮ-ийн баримт бичгийг Унгарын талд хүлээлгэн өгчээ.
Гэрэл зургийг Б.Отгонбаатар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.