Аймаг, сумдыг бүсчлэн хөгжүүлэхэд Европын сэргээн босголтын банк тусална
Чихэнд чимэгтэй
2024-03-14
Европын сэргээн босголтын банкнаас манай улсад 54.4 сая еврогийн буцалтгүй тусламж, зээл олгохоор болжээ. Энэ нь манай аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөтөлбөрийн эхний санхүүжилт бөгөөд хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереса Червинска нар гарын үсэг зурсан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 160 мянган ажлын байр шинээр бий болж, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалж, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн хэмжээний нүүрсхүчлийн хийг бууруулна хэмээн албаныхан үзжээ. ЕСББ-ны хөрөнгө оруулалтаар аймаг сумдад бохир ус цэвэрлэх байгууламж, үерээс хамгаалах байгууламж, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах ажээ. Мөн борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулж, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд энэ хөрөнгийг зарцуулна. Улмаар хөдөө аж ахуйн болон бусад бизнес эрхлэгчдийг дэмжиж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуй эрхлэгч бүлгэмийг дэмжих юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.