images

“Тавантолгой төмөр зам” 476.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-14


   Манай улс энэ онд төмөр замаар нийт 45.5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК зургаан сая тонн ачаа тээвэрлэхээр зорьсон бол энэ он гарсаар 476.9 мянган тонн ачаа тээвэрлээд байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций чиглэлийн төмөр замаар энэ сарын 8-ны өдөр 10 галт тэргээр 18.216 тн ачааг тээвэрлэжээ. Энэ нь тус компанийн төмөр замын үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хамгийн их ачаа тээвэрлэсэн өдөр аж. Түүнчлэн экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, аммонийн нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүйгээр, аюулгүй зохион байгуулж, ачаа тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсээр байгааг тус компани мэдээллээ.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.