Бөхчүүдийн бүх оддын барилдаан болно
Чихэнд чимэгтэй
2024-03-14
Монголын Үндэсний бөхийн холбооны "Pepsi -Алтан цом" барилдаанд оролцогчдоос 14 бөх “Бүх оддын барилдаан”-д зодоглохоор сонгогджээ. Үзэгчдээс хамгийн их санал авсан эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Д.Баасандорж нар тус тус дасгалжуулна. Тухайлбал, даян аварга Н.Батсуурь, заан Б.Бат-Өлзий, гарьд Ц.Бямба-Отгон, харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар нэг багийн бүрэлдэхүүнд багтжээ. Харин улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай болон арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нар нэг баг болно. Мөн энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдаж барилдах бөгөөд энэ бямба гарагийн 16 цагт болох барилдааны тасалбарыг өчигдөр 11 цагаас www.ticket.mn-ээр борлуулж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.