Лондон: Монголын цагдаа нар морьт эргүүлийн сургалтад хамрагдав
Чихэнд чимэгтэй
2024-03-14
Энэ сарын 4-8-ны өдрүүдэд Лондон хотноо болсон морьт эргүүлийн сургалтад Монголын цагдаагийн алба хаагчид оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн яам, Англи улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын хууль сахиулах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд энэхүү сургалтыг Их Британийн Цагдаагийн коллежтой хамтран зохион байгуулжээ. Сургалтаар манай алба хаагчид нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед морьт эргүүлийн алба хаагчдын гүйцэтгэх чиг үүрэг, албаны адууны жүчээ, албаны морьдыг сургах, маллах, тэжээх үйл ажиллагаатай танилцан туршлага судалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.