Илон Маск түймэрт өртсөн Герман дахь үйлдвэртээ очив
Анд нөхдийн мэдээ
2024-03-14
Илон Маск лхагва гарагт “Tesla” компанийн Герман дахь үйлдвэрт зочиллоо. Учир нь, Берлин хотын ойролцоох Брандэнбург хот дахь томоохон үйлдвэрт нь өнгөрсөн долоо хоногт түймэр гарсан юм. Улмаар үйлдвэр цахилгааны эх үүсвэргүй болсон учир үйл ажиллагаа нь түр хугацаанд зогсоод байна. Иймд И.Маск үйлдвэрт зочилж ажилчидтайгаа гар даллан мэндлээд “Та нартаа хайртай шүү” хэмээн хэлжээ. Тэрбээр үйлдвэрийн талбайд том хэмжээний асар босгож ажилчидтайгаа уулзсан бөгөөд Германы хэвлэлүүд түүний энэ айлчлал улс төрчийнх мэт хүлээлттэй байсан тухай бичсэн байна. Харин “Tesla” компанийн үйлдвэрт гарсан түймэр нь компанийн дотоод аюулгүй ажиллагаатай хамааралгүй, гаднын халдлага байсан юм. Учир нь зүүний үзэлт “Vulkangruppe” хэт даврагч бүлэг халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ хэргийг эрх баригчид мөрдөн шалгаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.