images

Саудын Арабын анхны "эрэгтэй" робот эмэгтэй хүний биед хүрчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-14


   Саудын Арабын QSS компани Рияд хотод болж буй “DeepFest” уулзалтын үеэр Мухаммед нэртэй роботоо танилцууллаа. Гэвч үндэсний хувцастай, араб, англиар ярьдаг робот эмэгтэй сурвалжлагчийн биед хүрсэн нь төлөвлөгөөтэй биш боловч зохисгүй үйлдэл болжээ. Энэ нь тус улсын анхны эр хүний дүрт робот төдийгүй үндэснийх нь хиймэл оюун ухааны хөгжлийг харуулах томоохон төсөл болохыг уулзалтыг зохион байгуулагчид дурдсан юм. Харин роботыг танилцуулах үеэр “Al Arabiya” сонины сэтгүүлчийн өгзөгт робот хүрсэн бөгөөд сэтгүүлч бүсгүй робот руу муухай харчхаад, гараараа дохин үйлдлийг зогсоохыг оролдсон ч яриагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бичлэг нь “Х”-т тархав. Энэ үйлдлийг үзэгчид зохисгүй гэж дүгнэсэн бол QSS компани бүх оролцогч, сэтгүүлчдэд аюулгүй байдлын үүднээс роботоос тодорхой хэмжээний зайтай байхыг анхааруулсан юм. Мөн тус робот бүрэн автомат буюу хүний ямар нэг шууд удирдлагагүй бие даан ажиллаж байгааг хэлжээ. Энэ жилийн “DeepFest“ арга хэмжээнд дэлхийд тэргүүлэгч технологийн компани, бизнесмэнүүд хүрэлцэн ирж хиймэл оюун ухааны хөгжлийн экосистемийн талаар хэлэлцсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.