images

Засгийн газраас зудад их хэмжээгээр хохирсон өрхийг малжуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-13


   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авахаар болсноо зарлалаа. Тухайлбал, орон нутагт зудын гамшигт нэрвэгдсэн малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл зээлийн ангиллын чанар буурахгүй байх зохицуулалтыг түр хугацаанд журамд оруулж, мөрдүүлэхийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ. Түүнчлэн малчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сараар хойшлуулахтай холбогдуулан хуримтлагдсан хүүгийн зургаан нэгж хувиас давсан хүүгийн төлбөрийг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунд, 2024 оны сүүлийн хагас жилд шаардлагатай эх үүсвэрийг 2025 оны төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгав. Улмаар зудад малаа их хэмжээгээр алдсан, малгүй болсон өрхийг малжуулах ажлыг 2024 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулахыг ХНХЯ-ны сайд Х.Булгантуяад үүрэг болголоо.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.