images

Өнөөдөр 4500 гаруй хүн төрийн албаны шалгалт өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-13


   2024 оны I улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг шалгалт гуравдугаар сарын 15-ныг хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болж байна. Мөн энэ удаагийн шалгалтад 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байгааг НЗДТГ-аас мэдээлэв. Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн уг шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон билээ. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгааг зохион байгуулагчид онцолжээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн шалгалт өгснөөс 5200 нь тэнцсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.