images

Монголын амьтан асрах төвөөс хоёр нохой АНУ-д үрчлэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-13


   Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “UbShelter” амьтан асрах төвөөс Арслан, Хүү нэртэй хоёр нохой АНУ-д үрчлэгджээ. Тус төвийн мэдээлж буйгаар “Арслан анх их туранхай, өлсчихсөн, ядарчихсан дээр нь хээлтэй олдож байсан. Шууд л арга хэмжээ авч хажуудаа байлгаж жаргалтай, зовлонтой, хүнд хэцүү сайхан үеүдийг хамтдаа туулжээ. Харин Хүү маань хоёр жилийн өмнө нэг байрны орцны гадаа чичирчихсэн сууж байсан. Хамгийн сахилгагүй, сэргэлэн хүү” гэжээ. Эдгээр нохдыг үрчлүүлэхэд Америк элчингийн сайн дурын баг, “UB-Vet” мал эмнэлэг, “Solance Canine Academy” зэрэг байгууллагууд оролцож тусалсан байна. Мөн сонирхуулахад, 2022 оны 12 дугаар сард  Америкийн аялагч эмэгтэй Жэми Уокер Монголоор аялж явахдаа Өвөрхангай аймгаас гурван хөлтэй эзэнгүй нохой олж авч, үрчилж авч байсан юм. Уг нохойн нэрийг Азтай гэдэг бөгөөд тухайн үед хээлтэй ирж, дөрвөн гөлөг төрүүлсэн нь "Хөөрхөн зулзага" асрамжийн газарт амьдарч байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.