“Airbnb” компани зочид буудал, сууц дотор хяналтын камер суурилуулахыг хориглолоо
Анд нөхдийн мэдээ
2024-03-13
Аялагчдад түр байрлах байраар үйлчилдэг "Airbnb” компани даваа гарагт мэдэгдэл хийж үйлчлүүлэгчийн хувийн нууцыг эн тэргүүнд тавих үүднээс зочид буудал, гэрийн дотор ямар нэг хяналтын камер суурилуулахыг хориглох шийдвэр гаргаснаа танилцууллаа. Өмнө нь хүний нүдэнд харагдахуйц, нууц бус камерийг угаалгын өрөө, унтлагын өрөөнөөс бусад буюу үүдний танхим, зочны өрөө зэрэг газарт байршуулахыг зөвшөөрдөг байсан билээ. Тэгвэл энэхүү шинэчилсэн журам ирэх сарын 30-наас хэрэгжинэ. Тус компани ийм шийдвэр ямар шалтгааны улмаас гаргасан нь тодорхойгүй байгаа ч сүүлийн жилүүдэд хүний нүдэнд үл үзэгдэх, нууц газарт байрлуулсан хяналтын камераар аялагчдыг бичиж хувийн нууцад нь халдах, нүцгэн бичлэгийг нь худалдах зэргээр ашиглах явдал түгээмэл дэлгэрч байгаа юм. Харин компани гадна талбай, хаалганы хонхны хяналтын камер, чимээ шуугианы хяналтын системийг зөвшөөрсөн хэвээр үлдээлээ. “Airbnb” компани нь дэлхийн 100 мянга гаруй хотод долоон сая гаруй түр байрлах газартай үйл ажиллагаа явуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.