images

“Ikea”-гийн бүтээгдэхүүнүүд дэлхий даяар хямдарна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-13


   “Tolga Öncü” компанийн харьяа Шведийн гэр ахуйн бараа, тавилгын “Ikea” компани дэлхий даяарх бүх салбар дэлгүүртээ бүтээгдэхүүний үнийг хямдруулахаар болжээ. Энэ талаар CNBC телевиз мэдээлсэн бөгөөд ингэснээр тус компани 2022 онд бараа бүтээгдэхүүн худалдаж байсан үнийн түвшиндээ хүргэх зорилготой байгаа ажээ. Үүний үр дүнд илүү их бүтээгдэхүүн зарж хэрэглэгчээ нэмэгдүүлнэ гэж тооцоолсон байна. Харин энэ ажлыг тээвэрлэлт, түүхий эдийн зардлыг бууруулах замаар хийх ажээ. Одоогийн байдлаар Германд 2000, Шведэд 2500, Канадад 1500 гаруй бүтээгдэхүүний үнийг бууруулаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.