images

Монгол, Орос, Хятадын хамтарсан автомашины уралдаан Улаанбаатарт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-13


  Монгол, Орос, Хятад улсын хамтарсан 10 гаруй жилийн түүхтэй “Торгоны зам” олон улсын авто ралли уралдаан ирэх долдугаар сарын 1-14-ний өдрүүдэд болох гэж байна. Уг уралдаан нь 2019 оноос хойш завсарлаад байсан бөгөөд энэ жилийн уралдааны маршрутын дийлэнх хэсэг нь Монголын нутаг дэвсгэрт байхаар зохион байгуулжээ. Мөн уралдааныг зохион байгуулагчид болох Монгол, Оросын ажлын хэсгийн гишүүд өчигдөр уулзаж, зохион байгуулалтын асуудлаар санал солилцсон байна. 2019 онд  "Торгоны зам" авто ралли уралдааны маршрут Оросын нутгаас эхэлж, Монголын Төв, Мандалговь, Даланзадгад зэрэг газруудаар дамжин өнгөрч Гашуунсухайт боомтоор нэвтрэн Хятадын нутаг дэвсгэрт өндөрлөж байв. Уг уралдаанд Монгол улс анх удаа оролцсон бөгөөд 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцсоноор тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.