images

НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр Хаан банкны захирал томилогдлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-03-13


   НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяаг томиллоо. Тус сан манай улсад 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй билээ. Шинэ элчийг зарлах үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлсэн үгэндээ “Хувийн хэвшил бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд хүүхдийн сайн сайханд ихээхэн чухал салбар. Р.Мөнхтуяа манай элч төлөөлөгчөөр томилогдсоноор хүүхдийн төлөөх үйл хэрэгт энэ салбарын олон оролцогч талуудыг нэгтгэж, хүүхдийн их зүйлийг хийж бүтээнэ гэж итгэж байгаа” хэмээн онцолжээ. Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны 12 дугаар сараас Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаад ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байна. Того улсын иргэн тэрбээр Нидерландын Делфтийн технологийн их сургуулийг ус хангамж, ариун цэврийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Дэлхийн банк, Олон улсын усны нөөцийн төв (IRC), Билл ба Мелинда Гейтсийн сан, Африкийн хөгжлийн банк, Африк болон Азийн олон улс орнууд дахь сан, засгийн газруудад зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.