Хөххотын чиглэлд олон улсын галт тэрэг явж эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-03-12
Улаанбаатараас Хөххотын хооронд энэ баасан гарагаас эхлэн олон улсын зорчигчийн галт тэрэг явуулахаар болсныг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ. Тус чиглэлд явах хамгийн эхний галт тэрэг баасан гарагт Улаанбаатараас хөдөлж, бямба гарагт Хөххотод хүрнэ. Улмаар гуравдугаар сарын 18-ны өдөр буюу даваа гарагт Хөххотоос гарч, лхагва гарагт Улаанбаатарт ирэх хуваарьтай ажээ. Цаашлаад "Улаанбаатар төмөр зам" болон Хятадын төмөр замын галт тэрэг долоо хоног бүрийн даваа, баасан гараг бүр тус чиглэлд ээлжилж аялах юм. Одоогоор үнийн мэдээлэл гараагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.