Турк: Эрэгтэй тамирчид гуравдугаар байранд шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2024-03-12
Туркийн Анталиа хотноо энэ сарын 7-нд эхэлсэн чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд 25 орны 600 гаруй тамирчин оролцжээ. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 70 кг-д Гавьяат тамирчин Т.Тулга, 79 кг-д ОУХМ Э.Бямбадорж, 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар барилдаж тус тус мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид нийт дөрвөн жинд финалд үлдэж багийн нийлбэр дүнгээр 108 оноотойгоор гуравдугаар байранд шалгарсан байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр 65 кг-д барилдсан Т.Энхжин мөнгөн медаль, 76 кг-д барилдсан Н.Загардулам хүрэл медаль хүртсэн юм. Харин хоёр дахь өдөр нь 53 кг-д Б.Болортуяа алт, 55 кг-д М.Дөлгөөн мөнгө, 59 кг-д Х.Болортуяа мөнгө, 68 кг-д Э.Дэлгэрмаа алтан медаль тус тус хүртсэн бол гурав дахь өдөр 86 кг-д Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.