“Telegram” 900 сая хэрэглэгчтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-12
“Telegram” компанийн захирал Павел Дуров “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө платформ нь хэрэглээнд нэвтэрснээс буюу 2013 оноос хойш анх удаа 900 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон тухай ярьжээ. Иймээс платформд байршуулах зар сурталчилгааны орлого нэмэгдсэн тул хөрөнгө оруулагчид нь компанийг 30 тэрбум доллароор үнэлж байгаа аж. Учир нь, тус компани олон нийтийн буюу хувьцаат компани болж IPO хийх зорилготой байгаа юм. Мөн хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн төлбөртэй үйлчилгээг нь нэг сая гаруй хэрэглэгч авсан байна. Улмаар энэ сарын эхнээс энгийн хэрэглэгч бүртгэлээ бизнесийнх болгон өөрчилбөл тодорхой хэмжээний хураамж авдаг болжээ. Түүнчлэн цаашид хиймэл оюун ухааны чатботтой болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.