images

Энэтхэгийн сургуульд хиймэл оюун ухаанаар ажилладаг робот багш хичээл заав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-12


   Энэтхэгийн Керала хотын нэгэн дунд сургуульд хиймэл оюун ухаанаар ажилладаг хүн дүрст робот хичээл зааж эхэллээ. Энэтхэгийн анхны багш робот нь “Intel” чип, дуу хоолойтой аж. Робот багшид саари өмсгөсөн байх бөгөөд сурагчидтай харилцаж байгаа бичлэгийг нь “Instagram”-д байршуулжээ. Роботыг Айрис гэж нэрлэсэн ба үүнийг уламжлалт заах арга зүйд хувьсгал хийх зорилгоор Энэтхэгийн засгийн газрын “NITI Aayog”  хүрээлэнд “Atal Tinkering Lab” төслөөр бүтээсэн байна. Багш робот одоогоор гурван хэлээр ярьдаг бол цаашид үүнийг 20 болгож нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Мөн Айрис бичвэрийг дуу хоолой, дуу хоолойг бичвэр болгох чадвартай. Тус багшаар хичээл заалгасан нь сурагчдад уурладаггүй, үл тоодоггүй, асуусан болгонд нь хариулж байгаа нь таалагджээ. Харин сургуулийн багш нар зөвхөн нэг хичээлээр хичээл заах бус бүх төрлийн хичээлийг мэддэг, хүүхдүүдийн олон асуултад хариулсан ч ядардаггүй нь давуу тал гэж харсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.