Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-03-12
Эстонийн Таллин хотод таван өдрийн турш болсон өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн тамирчин, СЭЗИС-ийн хоёрдугаар курсын оюутан А.Эрмүүн түрүүллээ. Мөн түүнтэй нэг төвд хичээллэдэг, дунд сургуулийн сурагч С.Мөнх-Оргил 25 болон 50 метрийн мэлхий сэлэлтээр хос мөнгөн медаль хүртэв. А.Эрмүүн нь Ази тивээ төлөөлөн Европын тамирчидтай өрсөлдөж дэлхийн аварга болсон байна. ДАШТ-д 40 улсын 1500 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд тэмцээний усны хэм +1.5 байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.