"Nas daily" хоёр дахь удаагаа Монголд ирнэ
Чихэнд чимэгтэй
2024-03-11
Израиль-Палестин гаралтай контент бүтээгч Нусейр Ясины "Nas daily" багийнхан ирэх тавдугаар сарын 4-ний өдөр Монголд Nas summit арга хэмжээгээ зохион байгуулах болсноо зарлалаа. “Nas daily” нь өнгөрсөн онд Дубай хотноо болсон “COP28” уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын үеэр Монголын Засгийн газартай хамтран ажиллах гэрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй хамт гарын үсэг зурсан юм. Ингэснээр талууд хоёр дахь жилдээ хамтрах гэж байна. Манай улс “Монголд зочлох жил"-ийг сурталчлах ажлын хүрээнд тэдний багийг өнгөрсөн оны наймдугаар сард Монголд урьж “Монгол бол эмэгтэйчүүдийн орон”, “Дэлхийн хамгийн зэлүүд нутаг”, “Чингис хаан”, “Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр”, “Хүмүүс устахаас нь өмнө аварч чадсан цор ганц амьтан бол тахь” зэрэг хэд хэдэн сэдвээр нэг минутын бичлэг хийлгэж нийгмийн сүлжээгээр түгээсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.