Хаяао Мияазаки хоёр дахь удаагаа “Оскар” хүртлээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-11
Японы алдарт найруулагч Хаяао Мияазаки “The Boy and The Heron” киногоороо 96 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг анимэйшн” шагнал хүртлээ. Дэлхийн II дайны үеэр өнчирч хоцорсон Махито нэрт хүүгийн талаар өгүүлэх энэ анимэ өнгөрөгч нэгдүгээр сард Их Британийн “Golden Globe” наадмын "Шилдэг хүүхэлдэйн кино" шагналыг хүртсэн юм. Уг кино өнгөрсөн оны 12 дугаар сард Хойд Америкт нээлтээ хийснээсээ хойш дэлхий дахинаас 168 сая долларын орлого олсон байна. Өдгөө 83 настай найруулагч Х.Мияазаки 2003 онд “Spirited Away” киногоороо мөн "Оскар"-ын шагнал хүртсэн түүхтэй. Мөн түүний "Princess Mononoke”, "Howl’s Moving Castle”, "The Wind Rises" анимэ нь “Оскар”-т нэр дэвшиж байсан ч ялж байгаагүй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.