images

Роберт Дауни анх удаа "Оскар" хүртлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-03-11


   Найруулагч Кристофер Ноланы “Oppenheimer” кинонд тоглосон жүжигчин Роберт Дауни 96 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин” шагнал хүртлээ. Энэ нь түүний анхны "Оскар" болж байна. Өмнө нь тэрбээр “Oppenheimer” кинонд бүтээсэн дүрээрээ “Golden Globes, Critic’s Choice Awards, SAG Awards”, “BAFTA Film Awards” шагналын “Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн юм. Академийн шагнал гардуулах ёслолын индэр дээрээс тэрбээр “Би эхлээд аймшигт хүүхэд насандаа, дараа нь Академид талархаж байна” гэжээ. Улмаар “Би мөн малын эмчдээ талархмаар байна. Тэр бол тэнд буй миний эхнэр Сюзан Дауни юм. Тэр намайг аврал эрэн орилж буй гэрийн тэжээмэл амьтан шиг байхад олж, амьдралд эргэж иртэл минь хайрласан. Тэгж хайрласан нь миний энд байгаа шалтгаан” хэмээн хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.